“Шинэ алхам” аянг хамтран зохион байгууллаа

Мөнхийн Үсэг ХХК нь 30 Жилийн ойн баярын хүрээнд “Стартап маркетинг спэйс ” ХХК- ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяагийн санаачилж буй Их дээд сургуулийн элсэгчдэд зориулсан “шинэ алхам” гарын авлага номыг 2000 сурагчдад бэлэглэх аянг хамтран зохион байгуулж байна. 🎉
Энэ жил 37000 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд цар тахлын үед сургуулиасаа давтлага болон номын сангийн үйлчилгээ авч чадахгүй байгаа сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээллүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн өмнөх оны ЭЕШ-ын тест зэргийг нэгтгэсэн “Шинэ алхам” гарын авлага ном нь тэдний оюунд үнэтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт бид итгэлтэй байна.
Хэрвээ таны гэр бүлд, эргэн тойронд төгсөх ангийн сурагч байгаа бол та энэхүү мэргэжил сонголтод туслах “Шинэ алхам” гарын авлага номыг доорх линкээр бүртгүүлж, авах боломжтой.
Эхэлж бүртгүүлсэн 2000 хүүхдэд уг номыг “Монгол шуудан”-гаар хүргүүлэн, гэрт нь бэлэг болгон илгээх болно. 🎁
Оюуныг тэтгэсэн он жилүүдийг улам олон жил үргэлжлүүлэхийг бид хичээн ажиллах болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published.