Бид харилцагчийн итгэл, сонголтон дээр үндэслэн хэвлэлийн загвар компани байх болно

Танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

“Мөнхийн Үсэг” ХХК нь анх 1991 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод байгуулагдсан бөгөөд 1996 оноос Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.  Мөнхийн Үсэг ХХК нь хэвлэлийн салбарт олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ Монгол улсын хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, бүрэн автоматжсан хэвлэлийн тэргүүлэх үйлдвэр юм. Бид хэрэглэгч, харилцагчиддаа чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд  хэвлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хэвлэлийн салбарт анхлан Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үзэл баримтлал:

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.

Үндсэн үйл ажиллагаа:
  • Офсет хэвлэл
  • Торгон хэвлэл

Нийгмийн

ХАРИУЦЛАГА

Бидний

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Мѳнхийн үсэг группыг үүсгэн байгуулагч Г.Батмѳнх Ѳрхийн Тѳсѳв номоо хэвлүүлсэнээр анхны үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

  • Хөтөл хотхонд “Сэргэлэн” пүүс байгуулагдав. Анхны ажилтан, үсэг ѳрѳгч У.Цэрэн, Л.Цэцгээ нар
  • Хэвлэлийн анхны машин болох ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 1956 оны ПТ-4 тигль машин
  • Анхны огтлоо машин (1991-1993) Н.Цэвээндорж

Өндөр хэвлэлийн технологиос офсет хэвлэлийн технологид шилжив.

Улаанбаатархотын салбар “Сэргэлэн” компани “Мөнхийн Үсэг” нэртэй болон гэрчилгээ авав.

“Мөнхийн Үсэг” компанийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.

Монголд анх удаа 4 өнгийн офсет хэвлэлийн “RYOBI-524” автомат хэвлэлийн машиныг үйлдвэртээ суурилуулав.Тус машиныг суурилуулсан нь 2 өнгийнмашинаар хэвлэдэг байсан манай улсад дэвшилтэт технологи болж чадсан.

Таван өнгийн хамгийн том форматын сүүлийн үеийн RYOBI-925 хэвлэх машиныг үйлдвэрлэлдээ суурилуулав. Энэ нь хэрэглэгчдэд дотооддоо богино хугацаанд хамгийн том форматаар, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг нээсэн.

  • Хальс боловсруулах технологийг халж, компъютерээс шууд хавтанд буулгах СТР технологийг ашиглаж эхлэв.
  • RYOBI-755 хэвлэлийн машин суурилуулаж Лентикуляр хэвлэл, пластик хэвлэл, 5С, 6С үйлчилгээг монголын зах зээлд анх нэвтрүүлэв.

2010.11.18-ны өдөр ISO 9001:2008 гэрчилгээ гардан авснаар Монгол хэвлэлийн салбарт чанарыг эрхэмлэгч анхны байгууллага болов.

  • В1 формат буюу Монголд хамгийн том форматын тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацааг 2-3 дахин богиносгоод байна.
  • Мөнхийн Үсэг ХХК нь шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулав.

Oфсет хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд хамрах хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ №31 тоот гэрчилгээг 2017.03.03-ны өдөр хүртэл хугацаагаар сунгуулж батламжаа гардан авлаа.

  • 2015.01.13-нд алтлаг болон мөнгөлөг саатай бүрэлтийн шинэ технологийг нэвтрүүллээ.
  • 2015 оны 1 сард Panobook технологийг нэвтрүүлснээр меню, зургийн альбом зэрэг бүтээгдэхүүнд шинэчлэлт хийж, илүү бат бөх, ус болон элэгдэлд тэсвэртэй, бүрэн дэлгэгдэх боломжийг бий болгов.

Азийн бүтээмжийн төв болон Монголын бүтээмжийн төвөөс зарласан “Загвар байгууллага” төслийн сонгон шалгаруулалтанд шалгарч, Монголд төдийгүй Ази Номхон Далайн бүс нутагт МУЗТ-ISO 14051 стандартыг нэвтрүүлэх MFCA /материалын урсгал зардлын тоцоолол/ төслийг амжилттай хэрэгжүүлэн АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА гэрчилгээг гардан авлаа.

Мөнхийн Үсэг Группийн үүсгэн байгуулагч Т.Доржсүрэн АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН боллоо.

Хамтрагч

БАЙГУУЛЛАГУУД