Бидний амжилт

Эрхэм зорилго:

Бид итгэл, сонголтон дээр үндэслэн хэвлэлийн загвар компани байх болно.

Үзэл баримтлал:

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, бусдаас ялгарч шинэлэг байх, өөрчлөлт шинэчлэлтэнд богино хугацаанд дасан зохицох чадвартай, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.

Товч танилцуулга:

Мөнхийн Үсэг ХХК нь 1991 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр хэвлэлийн жижиг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол өнөөгийн байдлаар 290 гаруй ажилтан, албан хаагчидтай, хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээс гадна ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэл, программ хангамжийн салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа:

Офсет хэвлэл
Торгон хэвлэл
Үнэт цаасны үйлдвэрлэл
Хаяг шошго үйлдвэрлэл
Хайрцаг, сав баглаа боодол
PVC бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт хэвлэлийн бүх төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг.