Технологи

Бид хэвлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган дэлхийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг зорин ажилладаг.

Лак

 

5c  лак- Тусгайлсан хэсгийг гөлгөр лакаар бүрэлт хийн гоёмсог харагдуулах  технологи.
6c  лак- Тусгайлсан хэсгийг гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан  гоёмсог харагдуулах технологи.

Panobook

 

Хуудасны дэлгэдэлгэгдэх чадвар сайн, нээж үзэхэд хялбар, зузаан хуудастай, бат бөх, хуудас хоорондын зааггүйгээр хэвлэгдсэн тул өргөн хэмжээст панорама зураг хэвлэхэд тохиромжтой төрөл бүрийн зургийн цомог, танилцуулга, цэс, номны хэвлэлт юм.

Фольга

 

Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логог хонхойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд хонхойлгон дарсан хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өнгөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.

Метал цаас

 

Бид үйлдвэрлэлдээ метал цаасны технологийг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү металл цаасаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хэвлэх боломжтой. Номын хавтасыг метал цаасаар хэвлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд маш тансаг, гоёмсог өнгө төрхтэй болдог.

Эмбосс

 

Тусгайлан сонгосон хэсгийн хээ, лого бичвэрийг товойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд таны захиалсан бүтээгдэхүүн дахин давтагдашгүй болох боломжтой

Лазер зүсэлт

 

Лазер зүсэлтээр таны хүссэн хэлбэр, хэмжээгээр бүтээгдэхүүнийг зүсэх боломжтой. Энэ нь бүтээгдэхүүнийг илүү гоёмсог, шинэлэг, өвөрмөц харагдуулах онцлогтой.