Хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчдийн холбооны “Спортын наадам 2023” зохион байгуулагдлаа.

Монголд орчин үеийн хэвлэлийн салбар үүсгэн байгуулагдсаны 111 жилийн ойн хүрээнд “Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, Хэвлэн нийтлэгчдийн холбоо”-ний гишүүн байгууллагуудын дунд “СПОРТЫН НААДАМ” 2023 зохион байгуулагдлаа. Спортын наадмыг энэ жил Шинэпрэсс ХХК, MGL дизайн ХХК нар хамтран зохион байгуулж Монголын Хэвлэх үйлдвэрүүд, Хэвлэн нийтлэгч 20 гаруй компаниуд нэгэн дор цуглаж 10 сарын 21-23-ны хооронд 3 өдрийн турш спортын 6 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Ийнхүү Мөнхийн Үсэг ХХК “Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, Хэвлэн нийтлэгчдийн холбоо”-ний гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “СПОРТЫН НААДАМ” -д 9 дэх жилдээ тэргүүлж, цомын эзэн болж байна. Мөнхийн Үсэг ХХК-ийнхаа баг тамирчдадаа талархал илэрхийлж, нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.