Ном уншихын 3 чухал ач холбогдол

Тогтмол ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Ингээд та бүхэндээ ном уншихын 3 чухал ач холбогдлыг хүргэж байна.

1️⃣ Стрессийг багасгана.
Ном уншихад анхаарал маш сайн төвлөрдөг учир санаа зовж буй сэтгэлзүйн асуудлаасаа түр холдох боломжийг өгч стрессийг бууруулдаг.

2️⃣ Алдаагүй зөв бичиж сурна.
Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Сайн ном уншсанаар үгийн баялаг нэмэгдэн найруулгын алдаа болон үг үсгийн алдаагүй бичиж сурахаас гадна цэгцтэй ярьж сурдаг.

3️⃣ Альцгеймерын өвчнөөс хамгаална.
Ном уншихад тархины идэвхжил эрс нэмэгдэн, тархины гимнастик болж байдаг тул уураг тархийг мартах өвчнөөс хамгаалж байдаг. Унших явцдаа бид зохиолын баатрууд, тэдний хүрээлэн буй орчин зэрэг олон зүйлийг төсөөлөн бодож, тогтоон авч байдаг. Ингэснээр ой тогтоолт, логик сэтгэхүй сайжирдаг байна. Ном их уншдаг хүн аливаа зүйлийг маш амархан тогтоож, цээжилдэг.

Leave a Reply

Your email address will not be published.