“Мөнхийн үсэг” группийн урлагийн наадам “Зөв Монгол хүн” уриан дор болж өндөрлөлөө

Хэвлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, хувийн хэвшлийн ууган байгууллагын нэг “Мөнхийн үсэг” ХХК. Үндсэн үйл ажллагаагаа офсет хэвлэл, торгон хэвлэлээр эрхэлдэг “Мөнхийн үсэг” ХХК-ийн үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус групп Монгол Улсын хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, бүрэн автомажсан хэвлэлийн тэргүүлэх үйлдвэр болж чадсан юм. Ажилтнуудынхаа өөрчлөлт шинэчлэлтэд богино хугацаанд дасан зохицох чадварыг үргэлж хөгжүүлж, байгууллагаараа суралцагч, багаар ажиллагч хамт олон байж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг үзэл баримтлалаа болгодог тус групп үүсэн байгуулагдсан ойгоо угтан салбар компаниудынхаа дунд “Урлагийн IV их наадам” -ыг зохион байгууллаа.

Энэ удаагийн урлагийн наадам нь “ЗӨВ МОНГОЛ ХҮН” -ийн ёс зүй, төлөвшлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх уриатайгаар зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Урлагийн найман төрөлд “Мөнхийн Үсэг” ХХК, “Аз Хур” ХХК, “Эко Пак Монгол” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” компаниуд амжилттай оролцон шилдгүүдээ тодрууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.