Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны спорт наадмыг “Мөнхийн Үсэг” групп зохион байгууллаа

Монгол Улсад орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 110 жилийн ойд зориулан хэвлэлийн үйлдвэрүүдийн дунд зохион байгуулагддаг спортын наадмыг “Мөнхийн үсэг” групп үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.

Тус спортын наадам нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр жил завсарлаад байсан юм. Спорт наадамд 14 компанийн 500 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, дартс, 3×3 гэсэн долоон төрөлд 2 өдрийн турш авхаалж самбаа, хурд хүчээ сорьж оролцлоо. Спортын дор нэгдэж, хичээл зүлтгэл гарган амжилттай оролцсон салбарынхаа хамт олонд, байгууллагуудад баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.