Салбартаа дахин анхдагч болов
2015 оны 11 дүгээр сар. “Эко Пак Монгол” компанийг үүсгэн байгуулсны дараа өмнө тавигдсан нэн тэргүүний зорилт бол хариуцлага, хяналт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шинэ стандартыг нэвтрүүлэх явдал байлаа. Иймд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг нэвтрүүлэх ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулав. Улмаар “Эко Пак Монгол” компани байгуулагдсанаас 5 жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сард ISO9001 стандартыг тус үйлдвэрт бүрэн нэвтрүүллээ.
Энэ нь Монголын цаасан хайрцаг, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт ийм төрлийн стандартыг анх удаа нэвтрүүлж, үйл ажиллагаандаа мөрдсөн хэрэг болсон билээ. Тус стандартыг нэвтрүүлснээр, хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх зорилт биеллээ олж АПУ, “Жем интернейшнл”, “Хаан” банк, НВЦ, “Жүр Үр” ХХК зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгчдээс эхлүүлээд салбар бүрийн жижиг, дунд баялаг бүтээгчидтэй өдийг хүртэл тогтвортой хамтран ажиллах үндэс суурь баттай тавигдсан юм.
Үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанараа олон улсын стандартад ягштал нийцүүлэх компанийн алсын хараа, зорилт улам бүр бодит болон хэрэгжиж байгаагийн удаах жишээ нь, өдгөө хүнсний үйлдвэрлэлийн сав, баглаа боодол үйлдвэрлэхэд зориулагдсан ISO TS22002-4:2013 олон улсын стандартыг мөн л салбараа анхлан нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа явдал билээ.
Leave a Reply