Номын хамгийн хамгийн

Хамгийн эртний ном

Болгарын өмнөд нутагт бунхнаас олдсон гар бичмэл хамгийн эртний номд тооцогддог байна. Энэ ном нь Болгарын Софи хотын үндэсний музейд хадгалагдаж байдаг. Энэхүү гар бичмэл нь 2500 жилийн настай бөгөөд 24 каратын алтаар бүрсэн зургаан хуудастай юм.

Хамгийн жижиг ном

Канадын уран зураач Роберт Чаплиний Teeny Ted from Turnip Town ном нь Гиннесийн номд орсон хамгийн жижиг ном бөгөөд ердөө нэг ширхэг 0.7x 0.10 мм хэмжээтэй силикон дээр хэвлэгджээ. Тус номыг уншихын тулд электрон томруулагч ашиглах хэрэгтэй аж.

Хамгийн үнэтэй ном

Ленардо Да Винчигийн бичсэн “Лестерийн хууль” ном дэлхийд хамгийн үнэтэй номд тооцогддог. Энэ нь аугаа сэтгэгчийн бүтээлүүдээ бичсэн дэвтэр бөгөөд өдгөө Билл Гейтсд байгаа энэ ном 30,8 сая ам.доллароор үнэлэгддэг байна.

Хамгийн том ном

АНЭУ-ын Дубай хотноо Mshahed International Groupийн бүтээсэн “Prophet Mohamed” ном нь дэлхийн хамгийн том номын гиннесийн рекордыг эзэмшдэг бөгөөд өндөр нь 2.01м, дэлгэгдсэн үед өргөн нь 8.06м, 429 хуудастай, 1500кг жинтэй аж.