МӨНХИЙН ҮСЭГ ХХК ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРЭЭР ШАЛГАРЛАА

2015/01/15

Монголын Хэвлэл мэдээллийн Бизнес эрхлэгчдийн холбоо,  www.chingis.mn вэб сайтаас Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жилийн ойн хүрээнд монгол орон даяар 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан "BEST OF MONGOLIA 2014" оны шилдгийг тодруулах олон нийтийн санал асуулга 12 сарын 01-ээс 12 сарын 31-ны хооронд явагдаж дүнгээ гаргалаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой тус арга хэмжээгээр салбар салбарын 69 номинацид шилдгүүдийг тодруулсан байна.  Оны шилдэг хэвлэх үйлдвэр номинацид Мөнхийн Үсэг ХХК, Хөх монгол принтинг, Сэлэнгэ пресс, Улаанбаатар принт, Соёмбо прингтинг нэр дэвшсэнээс 455 саналтайгаар МӨНХИЙН ҮСЭГ ХХК шилдгээр тодорлоо.