МӨНХИЙН ҮСЭГ ГРУПП КОМПАНИ 7 ДАХЬ УДААГАА ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА.

2014/06/06

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагын оруулсан хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг ТОП-150 аж ахуйн нэгжийн 2013 оны шалгаруулалт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. Монгол улсын Засгийн Газар, МХАҮТ-с хамтран зохион байгуулдаг 13 дахь удаагийн шалгаруулалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК  манлайлж, М-Си-Эс Групп, Петровис, Энержи Ресурс, Номин Холдинг комданиуд эхний таван байрт шалгарсан байна. 

Мөнхийн Үсэг Групп компани нь хэвлэлийн зах зээлд дээр олон жил тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, 23 жилийн турш харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бидний ирээдүй болсон залуу үеийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг ивээн тэтгэж, олон ажлуудыг амжилттай зохион байгуулж ажилласаар ирсэн компани юм.

Мөнхийн Үсэг Групп компани энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад амжилт гаргасныг тохиолдуулан компанийн нийт хамт олонд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Биднийг байнга дэмжин, бидэнд урам зориг өгч байдаг хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.