ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН 2014-2015 ОНЫ СУРАХ БИЧГИЙГ АМЖИЛТТАЙ ХЭВЛЭН НИЙЛҮҮЛЛЭЭ.

2014/09/09

Мөнхийн Үсэг" ХХК нь БШУЯ-аас зарласан “Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурах бичиг, багшийн номыг хэвлэн нийлүүлэх тухай” 32 багц тендерт оролцон 14 багц 40 нэр төрлийн 737,375 ширхэг сурах бичиг, багшийн ном хэвлэх эрх авсан.

Мөн БШУЯ-ны холбогдох мэргэжилтэн шалгалт хийн, түгээлт хийх зөвшөөрөл олгосны дагуу 21 аймаг, 9 дүүргийн “Боловсрол соёлын газар”-т сурах бичгийг хүлээлгэж өглөө.
 
"Мөнхийн Үсэг" ХХК нь өндөр зохион байгуулалт, нарийн төлөвлөгөөний дагуу 3-н ээлж 24 цагаар ажиллан, хоногт 30,000 орчим сурах бичиг үйлдвэрлэж, сурах бичиг, CD-г дотооддоо амжилттай үйлдвэрлэлээ.
 
Эрдэм номын их өргөөний хаалга татаж байгаа нийт сурагч, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.