АЗХУР Номын их дэлгүүрт тавтай морил

2015/10/05

 

Дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны номын их дэлгүүр нээгдлээ

Өнгөрөгч долоо хоногт болсон томоохон үйл явдлуудын нэг нь Монголын анхны номын их дэлгүүр нээгдсэн явдал байлаа. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохиолч, сэтгүүлч, уншигч, ном сонирхогчдыг нэгтгэсэн Азхур номын их дэлгүүрийн нээлт болж Монгол түмэндээ үүд хаалгаа нээсэн юм.

Хуяг дуулга, хурц илд болсон нэгэн баатар эр уншигч залуугийн унтлагын орон дээр хээвнэг тухалж, зохиолын гол дүр өөрийн цаг үе, өмсгөл зүүсгэл, өнө эртний хэв маягаараа үнэнч уншигчийн оюун сэтгэлд айлчилж буй номын гайхамшигт ертөнцийг дүрслэн үзүүлсэн зурагт хуудас болон Мэдлэгийг түгээнэ уриан дор автобусны буудлууд, нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудаар 10000 гаруй ном тараасан зэрэг шинэлэг өвөрмөц сурталчилгаагаараа олон нийтийн сүлжээгээр маш олон уншигч, ном сонирхогчдын талархлыг хүлээгээд байна.

https://www.youtube.com/watch?v=JV5XVLuz6Zs

Азхур номын их дэлгүүрийн хамт олны зүгээс олон нийтийн сүлжээгээр  “Миний ширээний ном” нэртэй #Azkhurbookchallenge –ийг эхлүүлсэн нь мянга мянган уншигчдыг өөрийн уншиж буй номоо бусадтай хуваалцах, бусдын уншиж буй номын талаар мэдээлэлтэй болох, олон нийтийг ном уншихад уриалсан сайхан арга хэмжээ болж байна.

Монголчууд номонд дуртай болсныг батлан харуулсан, иргэд олон нийтийг номонд дурлуулах олон сайхан ажлын дараа хүсэн хүлээн мөч ирж монгол түмэндээ номын их дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээлээ.

https://www.youtube.com/watch?v=pv2huanmiMg

“Энэ дэлхийд хоёр нар байдаг. Нэг нь байгаль дэлхийг гэрэлтүүлэн тэтгэгч нар, нөгөө нь их хүмүүний оюун мэлмийд гэгээ татуулагч мэдлэг ухааны ном нар” гэж Азхур номын их дэлгүүрийн нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочин Т.Галсан гуай номтой нөхөрлөхийн ач холбогдлыг ийнхүү адилтган хэлсэн билээ.Энэ сарын 18-ны өдөр болсон албан ёсны нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагч, зохиолч П.Бадарч, МУСГЗ, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Ц.Дашдондов, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, Б.Цэнддоо, яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа, Ш.Ичинхорлоо, шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй оюуны их мастер, эрдэмтэн докторууд хүрэлцэн ирсэн юм.

Номын их дэлгүүрийн нээлт нар хур тэгширсэн намрын налгар, ивээлт сайн өдөр тохиож тэнгэрт нар мишээж, тайзан дээр дуу хуурын хур бууж, азын тэнгэр 554 дугаартай эмэгтэйг ивээж, "АЗХУР" дэлгүүр авдар дүүрэн  номоор азтанаа шагнасан юм. Ийнхүү нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж, ирсэн зочдоо номын их өргөөнөө урилаа.

Номын их дэлгүүрт анх орж ирэхэд төрөлжүүлэн ангилсан асар олон номын сонголт, хайсан бүтээлээ саадгүй олох хаяг, үйлчилгээ, хэн ч хаана ч тухлаад сонирхсон номтойгоо уншиж танилцан сонгож авах тав тухтай орчин,  номын хорхойтнууд хэдээрээ ч цугласан багтах зай талбай, сайхан кофений үнэр угтаж авлаа.

Үндсэн номын тасагтаа Монголын хэвлэн нийтлэх компаниудын шилдэг оюуны бүтээлүүдийг нэг дор төвлөрүүлж “Гэр бүл, хувь хүний хөгжил”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Намтар сургааль, дурдатгал”, “Мэргэжлийн ном, гарын авлага”, “Гадаадын уран зохиол”, “Монголын уран зохиол”, “Эдийн засаг”, “Соёл уламжлал”, “Эрүүл мэнд, хоол”, “Сэтгүүл”, “Яруу найраг, шүлэг”, “Нийгэм, улс төр”, “Шашин, гүн ухаан” гээд арав гаруй төрөл, жанраар номнуудаа ангилжээ.

Цаашлаад дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг бестселлэр номуудыг тусгайлан ангилж, унших, худалдан авах таатай орчинг бүрдүүлэн, гадаад номын тасгаа тохижуулжээ. Ирээдүйн хэрэглэгч, бяцхан уншигчдадаа зориулан сургуулийн болон сургуулийн өмнөх насны номын 2 тасгийг зурдаг, буддаг, дуулдаг, сэтгэхүй хөгжүүлэх ном, сурах бичиг зэргээр ангилан, төрөлжүүлсэн байна.

Харин энэ тасаг руу дамжин орохын тулд тансаг үнэрээрээ номын хорхойтнуудыг татах кофе шоп, тав тухтай орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь тун таатай. 

Азхур номын их дэлгүүр нь зөвхөн ном, сэтгүүлээр зогсохгүй номонд дурлагч, номтой нөхөрлөгч хэн бүхний хэрэгцээ шаардлага болсон үзэг, бал харандаа, дэвтэр цаашлаад албан байгууллагын бичиг хэрэгслийн хэрэгцээ, оуютан сурагчдын сонирхолд нийцэх бараа бүтээгдэхүүнийг бичиг хэрэглэлийн дэлгүүртээ төвлөрүүлжээ.

Онцолж хэлэхэд, Азхур компанийн дэргэдэх Болорсудар хэвлэлийн газраас хэвлэн гаргасан “20-р зууны шилдэг романууд” цуврал,“Дэлхийн сонгодог зохиолууд”, “Сонгодог жүжгийн дээжис” зэрэг олон шинэ бүтээлээр уншигчдадаа бэлэг барьж байна лээ. Тасаг бүрээ насны онцлогт тохируулан тохижуулж, хэрэглэгчдэдээ ном уншин сонголтоо хийх боломжийг бүрдүүлэн ширээ сандал, зөөлөн буйданг байршуулсан нь үнэхээр талархууштай.

Энэ бүхнийг чөлөөтэй байхаар 1000 м.кв талбайд 15,000 нэр төрлийн бүтээгдэхүүний сонголтыг цогцлоож чадсан нь Монголдоо анхдагч гэх номын их дэлгүүрийн тодотголд яалт ч үгүй нийцнэ. Үүдний хэсэгт байрлах цахим номын сангаас та цагаа хэмнэж хайсан номоо аль тасагт ямар үнэтэй худалдаалж байгааг мэдэх давуу талтай.

Мөн залуучуудын хүсэл сонирхолд нийцэх ухаалаг номын санг бүрдүүлсэн bookstore.mn сайтын хамт олон утас, таблет, пад байршуулан монгол хэл дээрх төдийгүй гадаад хэл дээрх номыг дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэрэглэгчдэдээ түүчээлэн хүргэж байна. Та ч бас Азхур номын их дэлгүүрийг зориод цахим номыг унших боломжтой зэрэг нь аргагүй л уламжлалт болон орчин үеийн дэлгүүр ямар байдгийг харуулжээ.

Азхур номын их дэлгүүрийн хамт олон нээлтээ угтан хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ олон олон бэлгийг барьсан бол бэлгийн буухиа тасралтгүй үргэлжлэх сонирхолтой үйл ажиллагааг давхар төлөвлөжээ.

Тухайлбал, 10-р сарын 1-ний өдөр Дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн бестселлер номын нэг, Японы алдарт зохиолч Ототакэ Хиротада-ын “Амьдрал ямар сайхан гээч ...” номын Монгол дахь албан ёсны нээлтийг номын их дэлгүүртээ зохион байгуулахаар бэлдээд байна.

Тус нээлтийн арга хэмжээнд алдарт зохиолч Ототакэ Хиротада өөрийн биеэр хүрэлцэн ирэх бөгөөд Азхур компанийн хүсэлтээр Монголын залуус, уншигч, номын хорхойтнуудад зориулсан лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Ийнхүү номын хишиг буяныг түмэнд түгээсэн, мэдлэг оюуныг хурцлан өнгөлөх Азхур номын их дэлгүүр хэрэглэгчдэдээ зориулан олон арга хэмжээ, гайхалтай гэнэтийн бэлгээр үргэлж баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

"АЗХУР" НОМЫН ИХ ДЭЛГҮҮРИЙГ ЗОРИГЧ ХЭН БҮХЭН АЗЫН ХУРААР ТАСРАХГҮЙ БАЙХ БОЛТУГАЙ.

https://www.youtube.com/watch?v=SHBFvkdPFPw

Та Монголын анхны номын их дэлгүүр "АЗХУР"-ыг зорин, дотоод, гадаадын шилдэг ном бүтээлүүдийг үзэн сонирхож, оюун ухааны, адал явдалт, гайхамшигт ертөнцөөр аялаарай хэмээн урьж байна.

АЗХУР номын их дэлгүүрийн хаяг:

Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Саруул төвийн урд

Холбоо барих утас: 70004343

НОМЫН УТГА НЬ ТЭНГЭР МЭТ АУГАА
ДЭЛХИЙ МЭТ ӨРГӨН, ДАЛАЙ МЭТ ГҮН
НОМЫГ УНШИХ НЬ ТЭНГЭРТ НИСЭЖ
                              ДЭЛХИЙГ ТОЙРЧ, ДАЛАЙД ХӨВӨХ МЭТ /Ц.Дамдинсүрэн/