Мөнхийн үсэг группийнхэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

2015/10/20

 

“Мөнхийн үсэг” группийн Удирдах зөвлөлийн дарга Батмөнхийн Батцэцэг нь Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн болохийн хувьд гамшигаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, эмзэг бүлгийнхэнд туслах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Мөнхийн үсэг” группийн нийт ажилтан, ажиллагсадын дунд “НАДАД БАЙГАА ИЛҮҮ ЗҮЙЛ БУСАД ХҮМҮҮСТ ТУСТАЙ” тусламжийн сайн дурын аяныг 2015 оны 09 сарын 19-өөс 2015 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 7 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү хандивын аянд "Мөнхийн үсэг” группийн ажилтан нэг бүр сэтгэл гарган оролцсон бөгөөд цуглуулсан эд зүйлс нийлээд нийт-51 хайрцаг болсныг Мөнхийн үсэг группийн ерөнхий захирал Д.Ганбат МУЗН- т албан ёсоор гардуулж өгөв.

 

Мөн энэ үеэр Мөнхийн Үсэг группийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын санаачлагаар Мөнхийн Үсэг группийг дүүргийн "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшууллаа. Мөнхийн Үсэг группийн ажилтануудаас цугласан хандивыг гардуулах үйл ажиллагааны үеэр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн элч төлөөлөгч нар ирж өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан юм.

Уг арга хэмжээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Хатагтай Н.Болормаа хүрэлцэн ирж Мөнхийн үсэг группийн нийт хамт олонд талархал илэрхийлж тус аянд хамт олноо манлайлан оролцсон 3 хүнийг МУЗН-ийн хүндэт "Энэрэл" алтан медалиар шагнав.