30 жил, 30 баримт

Монголд хамгийн том форматаар хэвлэх машиныг суурилуулав
2011 оны 2 дугаар сар. Хэвлэлийн машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улсын “RYOBI” компанитай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж энэ удаа B1 форматаар хэвлэх “RYOBI-1050” машиныг худалдан авч суурилуулах ажлыг гүйцэтгэв. Уг төсөлд оролцохоор Японоос хоёр, Сингапур улсаас нэг мэргэжилтэн ирж, шинэ машиныг ашиглалтад оруулахад биечлэн туслахын зэрэгцээ мөн түүн дээр ажиллах хүмүүсийг сурган бэлтгэлээ. “RYOBI-1050” машиныг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр “Мөнхийн үсэг” компани Монголын хэвлэлийн салбарын ахиц дэвшлийг нэг шатаар ахиулсан нь, B1 буюу тухайн үед хамгийн том форматаар бүтээгдэхүүн хэвлэж эхэлсэн явдал юм.
Үүгээр зогсохгүй ажлын бүтээмж эрс нэмэгдэж тухайлбал, B2 форматаар бүтээгдэхүүнийг хэвлэснээс хоёр дахин хурдан хэвлэдэг болов. “Мөнхийн үсэг” компани тухайн үед ашиглалтад оруулаад байсан Монголын хамгийн том хэвлэх үйлдвэрийн байраа ийнхүү хамгийн том форматаар хэвлэх машинаар мялааж, хэвлэлийн салбарт манлайлагчийн буухиагаа үргэлжлүүлсэн түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published.