30 жил, 30 баримт

Компьютерээс шууд хавтанд буулгах технологийг нэвтрүүлэв
2008 оны 4 дүгээр сар. Монголын хэвлэх үйлдвэрүүдэд нийтлэг хэрэглэж байсан хэвлэлийн хавтанг хальс ашиглаж бэлтгэдэг хуучин технологийг халж, эхийг компьютерээс шууд хавтанд буулгах орчин үеийн технологи болох СTP (Computer-to-plate)-ийн төхөөрөмжийг Сингапур улсаас хүлээн авав. Төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр Сингапур улсын хоёр мэргэжилтэн 4 дүгээр сарын 14-нд Монгол улсад хүрэлцэн иржээ.
Улмаар CTP-ийг ашиглахад зориулсан ESKO программ хангамжийн мэргэжилтэн мөн сургалт хийхээр Сингапураас ирэв. Компанийн дизайнер Р.Алтан- Өлзий уг сургалтад хамрагдан бэлтгэгдэж, Монголд CTP ашиглах анхны мэргэжлийн боловсон хүчин болсон түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published.