30 жил, 30 баримт

Япон улсын “RYOBI-925” хэвлэх машиныг суурилуулав
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг шинэ түвшинд гаргах зорилгоор А1 формат, таван өнгөөр цагт 16000 даралтат хуудас хэвлэдэг Япон улсын
хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай RYOBI-925 хэвлэх машиныг суурилуулан ашиглалтад оруулав. 6 сар үргэлжилсэн энэ төслийг хэрэгжүүлэхэд компанийн санхүү, маркетинг, гадаад харилцаа зэрэг чиглэл чиглэлийн нэгжүүдийн 20 гаруй мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд гар нийлэн зүтгэсэн бөгөөд эцсийн шатанд “Ryobi” компанийн мэргэжилтнүүд ирж ажилласан юм.
Шинэ хэвлэх машин суурилагдсанаар хэвлэлтийн чанар эрс сайжирч, хүчин чадал багатайгаас богино хугацаатай ажлыг гадаадад хэвлүүлэх явдлыг багасгах, ингэснээр гадагшаа гарч буй мөнгөн урсгалыг бууруулах, олон тоогоор хэвлэгддэг сурах бичгийг дотооддоо хэвлэх боломж бүрдсэн билээ. Хэвлэлийн машины үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Япон улс хэвлэлийн машины дэлхийн нийт экспортын 10 гаруй хувийг хангаж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог томоохон экспортлогч юм. 77 жилийн түүхтэй “Ryobi” компани бүтээгдэхүүнээ дэлхийн 170 шахам улсад экспортлон гаргадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published.