Мөнхийн үсэг ХХК “ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭР”-ээр шалгарлаа

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулга 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

www.bestofmongolia.mn сайтаар 2018.11.25-ны өдрөөс 2018.12.25 хугацаанд явагдсан хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгад давхардсан тоогоор 1 300 000 хүн хандан, нийт 500 000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 67 байгууллага шалгарсан байна.

Уг шалгаруулалтаар Мөнхийн Үсэг ХХК нь “Оны шилдэг хэвлэлийн үйлдвэр”-ээр шалгарлаа. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.