Бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийг бид хэвлэдэг

1991 онд байгуулагдсан цагаасаа эхлэн бид  хэвлэлийн салбарын шинэ шинэлэг дэвшилтэт технологиудыг үйлдвэрлэлдээ тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн бөгөөд Монгол түмэндээ зориулсан сор болсон ном, хэвлэмэл бүтээгдэхүүнийг уншигч олондоо зориулан хэвлэсээр ирсэн билээ.

Бид ном болон хэвлэмэл бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй гоёмсог харагдуулах 5C, 6C, 7C лакан бүрэлт, сонгогдсон зураг, текст, лого дизайн хэсгүүдийг хонхойлгодог фольга, товойлгодог эмбосс, хэвлэлийг маш тансаг чамин харагдуулах метал цаасан хэвлэлт,  алтлаг болон мөнгөлөг саатай бүрэлт, лазер зүсэлт болон панобүүк гэх мэт Монголдоо хамгийн олон төрлийн технологийг харилцагчиддаа санал болгодог.

Зөвхөн хэвлэлийн технологи төрлүүдээс гадна цаас, хиймэл арьс, торгон даавуу, тааран даавуу, метал цаас, нимгэн пластик гэх мэт олон төрлийн гадаргуу дээр хэвлэх боломжийг Монголдоо анхлан үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Тө өөрийн сэтгэл шингэсэн үнэ цэнэ дагуулсан ном, хэвлэмэл бүтээгдэхүүнээ гайхалтай төгс загвар дизайнаар хэвлүүлэх боломжтой.

Монголын шилдэг зохиолч, паблишинг компаниуд болон бизнесийн байгууллагуудын бүтээлүүдийг чанарын өндөр түвшинд хэвлэж уншигч, хэрэглэгчдийнхээ  гарт хүргэж байгаагаараа бид үргэлж бахархан улам илүү сайжруулахыг эрмэлзсээр ирсэн билээ.

Бид таньд шилдэг чанар,  төгс гүйцэтгэлийг амлаж байна.

Бидэнтэй холбогдох утас: 70140459

 

Leave a Reply

Your email address will not be published.