Японы хэвлэлийн өнгөний их мастер “МӨНХИЙН ҮСЭГ”-ийнхэнд туршлагаасаа хуваалцлаа

Японы хэвлэлийн өнгөний их мастер хэмээгддэг Такаяанаги Ноборү манай улсад долоо хоногийн турш ажиллаж хэвлэлийн салбарынханд туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өглөө. Такаяанаги Ноборү бол Японы “Токио Иншоканг Принтинг” хэмээх 75 жилийн түүхтэй компанийн Хэвлэл хариуцсан захирал захирал бөгөөд түүний гэрэл зураг болон уран зургийн ном хэвлэх арга барил нь өндрөөр үнэлэгддэг.

Тэрээр Япон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн 42 дахь удаагийн грапри шагналт. Түүнийг эх орондоо урьж,  туршлагаас нь хуваалцах энэхүү долоо хоногийн хөтөлбөрийг Монголын талаас “Чингис хааны музей”, “Гамма” агентлаг, “Мөнхийн Үсэг” групп, “Непко паблишинг”, “Цагаандариум” галерей, ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран зохион байгууллаа.

Такаяанаги Ноборү “Мөнхийн Үсэг” группт ажиллаж, “Хэвлэгч гэдэг мэргэжил зүгээр  нэг тоног төхөөрөмж ажиллуулдаг хүн биш, харин уран бүтээлч лугаа мэдрэмж, урлагийн хүнтэй адил зүрх, тархитай байх ёстой” хэмээсэн нь хамгийн чанартай гэрэл зураг, зөв дараалалтай ном журмаараа хийгдсэн дизайн, мэдрэмж ур ухаан шингээсэн хэвлэлт хамтдаа нэгэн цогц болж байж чанар үзэмж төгсрөнө гэдгийг санууллаа. Тэрээр монголын хэвлэлийн салбар урлагийн, уран зургийн, гэрэл зургийн цомгийг дэлхийн төвшинд хэвлэх тоног төхөөрөмж, техник технологи хангалттай байна хэмээж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.