Оюуныг тэтгэсэн 30 жил

                Оюуны хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлс, амжилт бүтээлээрээ мөнхөрч үлдэх “Мөнхийн Үсэг”- ээр овоглогдсон бид бүхний ажил амьдрал, үйлс бүтээлийн түүхийн хуудас эргэсээр өдгөө 30 дахь жилтэйгээ золгож байна.
30 жилийн хугацаанд бид 100’000 гаруй харилцагчидтай хамтран ажиллаж, 900 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч зохиолчдыг уншигчидтайгаа холбогдох гүүр болж, Монгол орон даяар олон мянган уншигчийг бий болгох, Монгол хүний оюуныг тэтгэх,
“Зөв Монгол хүн “- ийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллалаа.
ОЮУНЫГ ТЭТГЭСЭН 30 ЖИЛ-ийн хугацаанд бидэнтэй хамтарч ажилласан, хамт байсан эрхэм хэрэглэгч, харилцагч, зохиолчид та бүхэндээ баярлалаа.
ОЮУНЫГ ТЭТГЭСЭН он жилүүдийг илүү олон арван жил үргэлжлүүлэхийн төлөө улам илүү хичээж ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published.