Ном унших сонирхолтой 4 арга

Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгч эргэцүүлэн бодох, анхаарал төвлөрөх, уншаад ойлгох зэрэг арга ухаанд сургагч хэрэгсэл болдгоороо зурагт, компьютероос давуу талтай. Оюун ухаанаа эрүүл саруул байлгах хамгийн шилдэг арга бол тогтмол ном унших юм. Мөн ном уншихад үгийн баялаг нэмэгдэж, оюуны цар хүрээ нэмэгддэг тул та бүхэнд ном унших сонирхолтой 4 аргыг хүргэж байна. 📖
💎Номын тэмдэглэл хөтлөх
Номын тэмдэглэл хөтлөх гэдэг нь уншсан номынхоо гол утга санаанд өөрийн бодлоо тусган эргэцүүлэл хийх юм.
Энэ нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон бичих чадварыг сайжруулах зэрэг олон давуу талтай. Мөн уншсан номынхоо талаар тэмдэглэл бичиж өөрийн зүгээс дүгнэлт хийдэг учир номыг үг, өгүүлбэрээр нь хөөж уншихаас илүүтэйгээр номын утга санааг бүхэлд нь ойлгоход чиглэн, унших чадвараа сайжруулах боломжтой.
💎Унших хугацаа тогтоох
Хэтэрхий олон цаг ном уншихыг хичээж өөрийгөө шантраахгүй өдөр бүр 5-10 минут уншиж хэвшээрэй. Өглөөний цайны дараа, үдийн амралтаараа, орой гэртээ харих замдаа, унтахаасаа өмнө гэх мэт өдрийн боломжтой бүх үед ном унших цаг гаргаарай. Өдөрт 4 удаа 10 минут уншихад нийт 40 минут ном уншина. Энэ бол өдөр тутамдаа ном унших дадлыг суулгах шилдэг арга юм.
💎Унших номоо ангилах
Уншихыг хүссэн номууд болон унших ёстой номууд гэж хоёр ангилаад үзээрэй. Номоо ангилах нь унших сэдлийг төрүүлж, ямар ном унших талаар замбараагүй бодлуудыг цэгцэлж өгөхөд тустай арга юм.
💎Үргэлж биедээ ном авч явах
Хаашаа ч явсан үргэлж номоо биедээ авч яваарай. Гэрээсээ гарахдаа утас, түрийвч зэргийг марталгүй авч гардагтай нэгэн адил номоо ч гэсэн марталгүй авч явж заншаарай. Өдөрт хэн нэгнийг хүлээх, банканд дугаарлах, автобусанд суух зэрэг үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөх гайхалтай арга юм.

Leave a Reply

Your email address will not be published.